Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчлал хийхээр хуягт галт тэргээр ням гарагт Оросыг зорьсон гэсэн мэдээлэл гарч байсан.
Ким Жон Ун хуягт галт тэргээр Оросыг зорьжээ
Ким Жон Ун зорчиж яваа тусгай галт тэрэг Приморийн хязгаар дахь Раздольная голын гүүрээр нэвтэрч, хойд зүгийг зорьсон гэж РИА Новости мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 12:15 (Улаанбаатарын цагаар 10:15) цаг орчимд Ким Жон Уны хуягт галт тэрэг гүүрээр нэвтэрчээ.
Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлагийн дамжуулснаар, Ким Жон Уны галт тэрэг есдүгээр сарын 10-ны өдөр замдаа гарсан аж. Тэрбээр Путинтэй уулзан хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй бөгөөд энэ хэлэлцээ есдүгээр сарын 13-ны өдөр болж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |