АНУ-д нэгэн эмнэлгийн сувилагч Алажилийн синдромтой 20 сартай хүүгийн амь насыг аврахын тулд түүний элэгний донор болжээ. Энэ түүхийг People сэтгүүл нийтлэсэн байна.
Тодруулбал, Флорида мужийн Логан Сальва хэмээх бяцхан хүү ховор удамшлын өвчинтэй нь оношлогджээ. Энэ өвчний улмаас цөс элгэнд хуримтлагдаж, элгийг гэмтээдэг байна. Логаны эцэг эх Пенсильвани мужид хэрэгждэг хүүхдүүдэд элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрт оролцох хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтэд Маккензи Бич хэмээх сувилагч эмэгтэй хариу өгсөн байна.
"Би эрүүл саруул байна. Надад ийм боломж гарч ирж байхад гар сунгахгүй байх шалтгаан олж хараагүй. Нэг сар бие жаахан эвгүй л байсан. Гэхдээ ийм үр дүнгийн төлөө иймхэн эрсдэл гарах нь байх л асуудал" хэмээн Маккензи ярьжээ.
Мэс засалч Жорж Мазариегосын өгүүлснээр, гагцхүү амьд донороос элэг авах нь нэн чухал байсан гэнэ. Мэс заслыг зургадугаар сард хийсэн бөгөөд саяхнаас Логаны гэр бүл болон Маккензи нар дүрст дуудлагаар харилцах болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |