ОХУ дайнд яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн мэдээллийг нууцалдаг болжээ
2023-09-07

ОХУ-ын Нийгмийн сан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны жагсаалтаас авдаг мэдээллийг нийтлэхээ больжээ. Энэ мэдээлэлд цэргийн гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн тоог тусгадаг байсан гэж Медиазона мэдээлсэн байна. 

 

Наймдугаар сар хүртэл ОХУ-ын субъект бүрээр мэдээллийг сар бүр шинэчлэн оруулдаг байжээ. Энэ мэдээлэлд үндэслэн Украинтай хийж буй дайны улмаас хичнээн хүн шархадсан болохыг сэтгүүлчид тооцоолдог байсан аж. Дайны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн мэдээллийг ямар шалтгаанаар нууцлах болсон талаар холбогдох байгууллагууд тайлбар өгөөгүй гэнэ. 

 

Хамгийн сүүлийн мэдээлэл 2023 оны зургадугаар сарын сүүлээр гарсан байна. Энэ мэдээлэл дээр үндэслэн, дайн хийсэн 15 сарын хугацаанд 5000 гаруй цэрэг хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж Медиазона тооцоолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-07
Болд:
Орос улс үнэхээр хаалттай хаант засагтай улс болжээ. Оросын түрэмгмй
2023-09-07
Зочин:
Харамсалтай.
2023-09-07