Дайнд оролцсон орос цэргүүд багш болно
2023-09-07

Украинтай хийсэн дайнд оролцсон хүмүүсийг ерөнхий боловсролын сургуулиудад "Эх орны аюулгүй байдал, хамгааллын үндэс" хичээл заалгахаар бэлдэж эхэлнэ гэж Оросын Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Сайдын мэдэгдсэнээр, Гэгээрлийн улсын их сургуулийн бааз дээр суурилан байгуулсан тусгай төвд ирээдүйн багш нарыг бэлтгэх бөгөөд аль ч байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчид энэ бэлтгэлд хамрагдаж, цаашлаад дунд сургуулиудад багшаар ажилд орж болох гэнэ. 2024 оны есдүгээр сарын нэгнээс "Аюулгүй ажиллагааны үндэс" хичээлийн оронд цэргийн бэлтгэлд голчлон анхаарсан хичээл орно гэдгийг Кравцов сануулаад, ийм хичээл заалгахад туршлагатай хүмүүс хэрэгтэйг онцолсон байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын Гэгээрлийн яам 10-11 дүгээр ангийнханд орох анхан шатны цэргийн бэлтгэлийн хөтөлбөрийг батласан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчид жагсаалын бэлтгэл, буудлага, анхны тусламж үзүүлэх, дрон, Калашниковын автомат, Ф-1 гранат эзэмших дадлуудыг олж авах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
яг
2023-09-09
Адгийн хөрш
2023-09-07
Гайхамшигтай Wow
2023-09-07
Оросыг дэмжигч:
Үнэхээр сайхан байнаа. Эх орноо хамгаалах биш, хөрш рүүгээ яаж довтолж, орон сууц сургууль бөмбөгдөх тухай хичээл орох нь ээ, гоё юм бэ
2023-09-07
Мөнхжаргал:
яг
Гайхамшигтай Wow