Х.Нямбаатар: Хятадад ял эдэлж байгаа Монгол иргэдийг шилжүүлэн авна
2023-09-06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргасан байна. 

 

 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "2021 онд Шүүхийн тухай хууль батлагдсан. Хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй болж байна. Шүүхийн тухайн хуулийг батлуулахдаа 2019 онд ШЕЗ -ийг  Үндсэн хуулийн байгууллага хэмээн хуульчилж, олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилдог, уг ШЕЗ шүүгч сонгогддог тогтолцоог бий болгосон. Мөн хууль зөрчсөн шүүгч нарт хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн байгууллага болгож хэн нэг улс төрийн албан тушаалтнаас үл хамааралтай байдлаар байгуулсан. 

 

Дараагийн зорилт  бол нь шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох. Энэ хүрээнд баримт бичгийн төсөл бэлэн боллоо. Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ. 

 

Мөн энэ үеэр БНХАУ-д ял эдэлж байгаа тодорхой тооны Монгол иргэдийг энэ сард манай улсад хүлээлгэж өгөх мэдээлэл ирсэн. Энэ дагуу БНХАУ-д миний бие салбарын сайдтай уулзалт хийх төлөвлөгөө гарсан тухай болон ирэх 10 дугаар сард Нүүрсний сонсголыг хийхээр төлөвлөж байгаа талаар точ мэдээллийг салбарын сайд өглөө. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин