Нэг л өглөө байгаль дэлхий номин ногоон өнгөө гөвж, модод алтан шаргал, улбар шар, час улаан навчаар солонгорон туяардаг нь алтан намрын улирал. Өнгө өнгийн навчис, дулаахан хүрэм, халуун уух зүйл, сэрүүхэн цаг агаар, сүүлчийн бороо, анхны цастай намар бүр шинэхэн. Шаргал навчсаараа гангарах гудамжны модод өглөө ажилдаа яарсан, автобус хүлээсэн, түгжрээнд гацсан нийслэлчүүдийн сэтгэлийг догдлуулсан унших ном, сонсох дуу, үзэх киног санал болгож байна.
Намрын улиралд уншихад тохиромжтой 5 номыг санал болгож байна.
1.'Spare' by Prince Harry
Ханхүү Харригийн дурсамж ном 2023 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан билээ. Хунтайжийн хувийн амьдралаас гадна Британийн ихэс дээдсийн гэр бүлийн дотоод үйл явдлууд, маргаан зөрчлүүдийг уг номондоо дэлгэрэнгүйгээр тусгаж өгснөөрөө уншигчдийн анхаарлыг ихээр татсан хэвээр байгаа юм. Spare номд бичигдсэн зарим баримтаас Британийн хэвлэлүүд түрүүлж нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Тухайлбал Афганистанд цэргийн алба хааж байхдаа 25 хүний амийг хөнөөсөн, өсвөр насандаа хар тамхи хэрэглэж үзсэн зэрэг Харригийн дурсамжууд үүнд дурдагдаж байжээ.
2. Crying in H Mart
Энэхүү ном нь Japanese Breakfast хамтлагийн гоцлол дуучны намтар бүтээл юм. Хоёр соёлын орчинд өссөн өөрийнхөө тухай мөн ээжийнхээ тухай бичиж зарим хэсэгтээ гунигтай, заримдаа эмоцитой түүхүүдийг агуулсан нь гүнзгий сэтгэгдэл үлдээх аж.
3.Raising Humans in a Digital World
Технологийн дэвшил, интернэт орчингүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй эрин зуунд бид амьдарч байна. Гэтэл цахим дээрэлхэлт, насанд хүрэгсдийн гаж буруу бичлэгүүд, хэт донтолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг маш ихээр хязгаарладаг. Мэдээж эрсдэлээс зайлсхийх нь аюулыг холдуулах нэг арга ч гэлээ хамгийн сайн сонголт биш бөгөөд Диана Грабер энэхүү номдоо хэрхэн виртуал болон бодит амьдралын харилцааг тэнцвэржүүлж, хэцүү үед зохистой шийдвэр гаргах талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж чадсан юм.
4. Дейл Карнеги “How to win friends and Influence people”
“Өнөөдөр бол таны өчигдөр санаа зовниж байсан маргааш” Дейл Карнеги олон сайн ном бичсэн байдаг ч энэ ном бол хамгийн алдартай нь. Хүмүүсийн дунд хэрхэн амьдрах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар түүнээс сайн бичсэн хүн байхгүй. Энэ номыг тогтмол эргэн харж, уншиж байх хэрэгтэй. Ялангуяа дотогшоогоо сэтгэлгээтэй интроверт хүмүүст нэн тустай. Хүмүүстэй харилцахын тулд авьяас эсвэл хэл ам сайтай байх шаардлагагүй гэдгийг Карнеги тун үнэмшилтэй тайлбарлаж өгдөг. Зөв тактик хэрэглэж, хэдэн хэрэгтэй зөвлөгөөг дагавал хэн бүхэнтэй хэл амаа төвөггүй ололцдог болно.
Үр дүнтэй харилцаа тогтооно гэдэг бол нийгэмд байр сууриа олохыг хүссэн хүн бүрийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Танд энэ чадвар дутагдаж байвал Дейл Карнегийн энэ ном таны удирдагч, чиглүүлэгч байх болно.
5. НАМТАР: Эми Одел-Анна
Хүн бүхний мэддэг хоёр Анна байдаг. Нэг нь Достоевскийгийн амилуулсан Анна, нөгөө нь Vogue-н Анна. Хувцас загвар хийгээд сэтгүүлзүйд аль алинд нь сонирхолтой, эгэл даруухан ч бусдыг татах нууцхан увдистай, цэл залуухан Анна ажлын гараагаа загварын хувцасны дэлгүүрийн худалдагчаас эхэлж байжээ. Өдгөө Vogue-н толгой хэвлэл мэдээллийн компани Condé Nast-ын Глобал контент хариуцсан захирлын албыг хашиж буй тэрээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактороор 25 жил ажиллахдаа зөвхөн Vogue төдийгүй загварын салбарыг донсолгож, орчин үеийн эмэгтэй хүний шинэ дүр төрхийг бүрэлдүүлж, бүхий л салбарын шилдгүүдийг бидэнд тунхаглаж өгсөн агуу, хүчирхэг эмэгтэй юм.
Намрын улиралд дараах дуунуудыг сонсохыг зөвлөж байна.
1. Хурд хамтлаг “Нутаг Минь Үнэртдэг
2.Sweetymotion Алтан намар
3.Simon & Garfunkel - Leaves That Are Green
4. Doja Cat - Demons
5. Б.Баярцэцэг - НАМАР
КИНО
“Indiana Jones and the Dial of Destiny”: Индиана Жонс дэлгэцнээ гараад хэдийнэ 15 жил өнгөрсөн ч өдгөө 80 настай Харрисон Форд дахин нэг археологийн адал явдлаар эргэн ирлээ. Энэ бол түүний тав дахь археологийн адал явдал болж байна. Киноны үйл явдал 1969 онд өрнөх юм.
Барби: Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel, Inc. компанийн бүтээл Барбиг мэдэхгүй хүн ховор биз ээ. 1959 онд анх танилцуулагдсан энэхүү хүүхэлдэй дэлхий даяар хэдэн зуун сая эмэгтэйчүүдийн хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг болсон билээ.Энэ киноны гол дүрд Маргот Робби, Райн Гослин нар тоглож, Грета Гэрвиг найруулжээ. Барби хүүхэлдэйн түүхийг өгүүлэх, анхны адал явдалт, уран сайхны Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр дэлхий даяар нээлтээ хийсэн бөгөөд 377 сая ам.долларын орлого олж түүхэн амжилтын эзэд болжээ.
Х.Дамдин - "Мартагдашгүй намар" (1975): Монголын намар цаг, оюутан ахуй, дурсамж, залуу нас, хөдөлмөр, хүсэл бодлын тухай өгүүлэх алтан үеийн уран бүтээл юм. Намар цагт үзэхэд яг тохиромжтой.
THE GOOD BAD MOTHER: Бүхий л насаараа хүүхдийнхээ төлөө амьдарсан ээж Young Soon, түүний хүү прокурор Kang Ho нарын тухай өгүүлэх ба Young Soon санаанд оромгүй ослоор ухаан алдаж, хүүхэд насандаа эргэж очсон тухай гарна.