Эстонийн Ерөнхий сайд нөхөр нь ОХУ-д бизнес эрхэлдгийн төлөө уучлалт гуйжээ
2023-08-29

Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас нөхрийнхөө эрхэлдэг бизнесээс болж дуулианд өртөж, шүүмжлэлийн бай болжээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Эстонийн Ерөнхий сайд Арво Халлик хэсэгчлэн эзэмшдэг Stark Logistics тээврийн компани Орос руу тээвэрлэлт гүйцэтгэх гэрээгээ хэрэгжүүлсээр байгаа гэж Эстонийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Эстонийн улсын бүртгэлийн мэдээллээр, Stark Logistics тээврийн компанийн 24,8 хувь нь Арво Халликийн эзэмшдэг Novaria Consult компанид харьяалагддаг аж. 

 

Хэвлэлээр ийм мэдээлэл гарсны дараа Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас "нөхрийнхөө бизнесийн талаар ямар ч төсөөлөлгүй" хэмээн мэдэгдсэн байна. Харин түүний нөхөр Арво Халлик мэдэгдэл хийхдээ Орост ганцхан үйлчлүүлэгч үлдсэн хэмээгээд, үүний дараа  Stark Logistics дахь хувь эзэмшлээ зарна хэмээн мээдгдэж байв.

 

Эстонийн Ерөнхий сайдын нөхөр Оростой холбоотой бизнес эрхэлдэг гэх дуулиан дэгдсэний дараа тус улсын парламент дахь Төвийг баримтлагч намын фракц Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй байх асуудлаар хэлэлцээ хийхээр болсноо зарлаж байв. Түүнчлэн олны дунд явуулсан судалгаагаар, ихэнх оролцогчид Ерөнхий сайдыг огцрох ёстой гэсэн хариулт өгчээ.

 

Үүнтэй холбоотойгоор, Эстоний Ерөнхий сайд Кая Каллас даваа гарагт мэдэгдэл хийж, нөхөр Арво Халликийнх нь компани Украинд дайн эхэлсний дараа ч Орост ажилласаар байсны төлөө уучлалт гуйсан байна. Гэхдээ нөхрийнхөө бизнесээс болж албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ. " Ийм  нөхцөл байдал үүссэнд гүнээ харамсаж, үүний төлөө уучлалт гуйж байна. Гэхдээ би Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлнэ" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Кая Каллас Ерөнхий сайдын хувьд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа таслах ёстой гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Одооч энэ байр сууриа хэвээр хадгалж байгаа, Оростой харилцаатай байх нь ёс суртахууны үүднээс зөв зүйтэй үйлдэл биш гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Catherine walker:
HOW TO RECOVER LOST YOUR STOLEN CRYPTO/BITCOIN 2023 Hello everyone I want to use this Medium to say big thank you to www. ethicsrefinance.com for they helped me recover my stolen crypto worth $270,000 through their hacking skills I tried it I was skeptic but it worked and I got my money back, I’m so glad I came across them early because I thought I was never going to get my money back from those fake online investment websites .. you can also contact them via ethicsrefinance@gmail.com www.ethicsrefinance.com You can also contact them for the service below Western Union/MoneyGram Transfer Bank Transfer PayPal / Skrill Transfer Crypto Mining CashApp Transfer Bitcoin Loans Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets
2023-08-30
Манайхан бол "Яачаав? Юун сүртэй юм? Яадгийм?" гэх маягаар үл тооно доо??
2023-08-29
Огцорч болохгүй. Эцсээ хүртэл тэмцээрэй.
2023-08-29