Байденд импичмент зарлах ажиллагаа эхлүүлэхийг Төлөөлөгчдийн танхимын дарга дэмжлээ
2023-08-28

АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлах ажиллагаа эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга дэмжжээ. 

 

АВС сувгийн мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккарти Жо Байденыг шалгах ажлыг эхлүүлэх хангалттай нотлох баримт байгаа гэж үзэж байгаа аж. 

 

"Энэ хугацаанд бид цуглуулж амжсан мэдээллээс харахад импичментийн асуудлаар шалгах ажлыг хийх нь зүй ёсны алхам болж байна" хэмээн Маккарти мэдэгджээ. Ерөнхийлөгч Байдены гэр бүл авлигад идэгдсэн гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, АНУ-ын Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим, харин Ардчилсан нам Сенатад олонх юм. Байденд импичмент зарлахын тулд хоёр танхим хоёулаа шийдвэр гаргах ёстой. Одоо Конгрессын чуулган завсарласан бөгөөд есдүгээр сарын дундуур цуглах юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
PAQUETA GRACE:
Can lost Bitcoin be Found or Retrieved? Generally speaking, whether lost bitcoin can be found or not depends on how it was lost. Considering the quantity of missing cryptocurrency out there, people have begun offering services to help recover lost bitcoin. These include data recovery specialists, but you need a professional recovery expert like[ COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM] to help you get back your lost bitcoin. Contact them to recover lost bitcoin, bitcoin cash, as well as all other forms of cryptocurrency. And you can be sure that no matter how long it has been lost, you will still get your bitcoin worth.EMAIL [COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-04