Япон "Фукушима-1" атомын цахилгаан станцын реакторыг хөргөсөн усыг тэнгист асгаж эхэлснээр хятадууд дэлгүүр болон цахим дэлгүүрүүдээс далайн давс ихээр худалдан авах болжээ.
SCMP сонины мэдээлснээр Шанхай, Бээжин болон хэд хэдэн мужид иргэд дэлгүүрийн лангууг хоосолжээ. Түүнчлэн интернет дэлгүүрүүдээс ч далайн давс ихээр худалдан авч байгаа гэнэ.
Ийнхүү далайн давс худалдан авч, дэлгүүрийн лангууг хоослох болсон нь далайд бохирдолтой ус орсны дараа давсыг хэрэглэх боломжгүй болно гэсэн айдастай холбоотой аж. Оршин суугчдыг тайвшруулах зорилгоор Хятадын Давсны үйлдвэрлэлийн үндэсний корпораци мэдэгдэл гаргасан байна. Нийт давсны 90 хувийг давсны уурхай, нуураас олборлодог, нөөц хангалттай байгаа тул давс худалдан авахаар яарах хэрэггүй гэж корпорацийн мэдэгдэлд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |