Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд хуралдах тов тогтоосон байна. Уг хурлын талаар өнөөдөр Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Батсуурь "Өнгөрсөн долоодугаар сарын 27-ны өдөр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ҮБХ-нд тус хороог хуралдуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт бүхий хүсэлтийг ирүүлсэн. Энэ дагуу ҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж "Эдгээр асуудлаар ҮБХ ээлжит бусаар хуралдах нь зүйтэй юм" гэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордны Их танхимд хуралдахаар болсон. Ардчилсан намын шат шатны томилгоонууд хийгдэнэ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно" гэлээ.
Уншиж байна |