Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Л.Сондор: Bullet Journal бол энгийн бөгөөд зорилготой амьдрах урлаг
2023-08-22

 

Bullet Journal буюу Bujo-г сүүлийн үед хүүхэд залуучууд ихээр хөтлөх болжээ. Хувийн амьдрал болон ажил, сургууль гээд хэрэгтэй бүхнээ тэмдэглэж, ашигладаг болсон гэнэ. Үүнийг залуус тэмдэглэлийн дэвтрийн шинэ эрин үе хэмээн онцолж байна.

 

 

Bullet Journal гэж чухам юу юм бол?  Энэ бол ямар нэг зураг зурдаг дэвтэр биш юм. Тухайн хүн гоё сайхан зураг зурахдаа биш. Дэвтэр дээрээ системтэйгээр өдөр тутмын хийх ажил, эвент, зорилго, мөрөөдөл гээд хийхийг хүссэн бүхий л зүйлсээ хөтөлж, удирдаж явахыг хэлж байгаа юм. Ерөнхийдөө бол Бужо-г өдрийн тэмдэглэл, хийх ажлын жагсаалт, хүслийн самбар гээд ямар ч байдлаар ашиглаж болно. Өдрийн, долоо хоногийн, сарын, жилийн ажлаа ерөнхий байдлаар нь төлөвлөхийн зэрэгцээ унших ном, үзэх кино, аялах газар гээд зөвхөн чамтай холбоотой зүйлсийг нэг нэгэнгүй тэмдэглэх боломжтой. Өөртөө суулгахыг хүсэж байгаа дадал зуршлаа цаасан дээр буулган, Бужо-ийн тусламжтай өөрийнхөө жижигхэн ертөнцийн хүлгийн жолоог хүссэнээрээ удирдаж, жолоодох эрх чөлөөтэй болж чадах юм.

 

Та bullet journal хөтлөхийн давуу талууд

 

  • Цагийн менежментийг сайжруулж чадна.
  • Аливаа зүйлд зохион байгуулалттай байх бөгөөд гэнэтийн зүйлд бэлэн байна. 
  • Та өөрийн ойрын болон холын зорилгоо төлөвлөхөд тусална.
  • Ямарваа нэгэн зүйлийг олон талаас харж, сэтгэж чөлөөтэй болоход тусална. 
  • Ингэснээр та амжилт гаргахад илүү дөхөм болно.
  • Зөвхөн өөрийнхөө загвар дизайнараар дэвтрээ хөтлөж байгаа учраас өөрийгөө илэрхийлэх чадамж, сэтгэлгээ, бичих зурах зэрэг олон чадварыг өөрт суулгаж сурах гэх мэт олон давуу талтай. 

 

Ямар ч хүн багаасаа л аливаа зүйлийг төлөвлөөд сурчих юм бол ирээдүйн өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Магадгүй зарим хүмүүс хэт цэгцтэй байх нь хүүхдийг харин ч хаагдмал, баригдмал болох сөрөг талтай гэж үздэг. Гэвч тухайн хүн өөрийн арга барил, амьдралын хэвшилдээ тааруулж ямар ч зорилгоор ашиглаж болох тэмдэглэлийн дэвтрийн шинэ эрин үе юм. Манай улсад сүүлийн жилүүдэд энэхүү Bullet journal-ийг ашиглаж амьдралын зөв дадал зуршилтай болсон хүүхэд залуус их болжээ. Тэдгээрийн дундаас энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангиа төгсөж, их сургуулийн босгоор алхах гэж буй Л.Сондор охин Bujo хөтөлснөөр амьдралд нь гарсан өөрчлөлтүүд болон бүтээлч дэвтрээр нь хамт аялцгаая. 

 


1. Bullet Journal хөтлөж эхлээд би юуг ч мартахаа больсон


Ер нь тэмдэглэл хөтөлнө гэдэг нь хүнд хийх ёстой ажлуудыг нь урдаа тавьсан зорилгуудыг нь байнга сануулж байдаг байх. Дэвтрээ нээж харах болгондоо би юуг хүсч мөрөөдөөд байгаа юунд хүрэх ёстойгоо санадаг.

 

 

2. Зуршил хэвшил болгож сурсан

 

Өөртөө хэрэгтэй зуршлийг хэвшил болгоно гэдэг тийм ч амархан биш. Харин bujo хөтлөхдөө habit tracker хэсгийг оруулаад зуршил болгох гэж байгаа зүйлээ өдөр бүр хийсэн эсэхээ тэмдэглээд явбал сайн зуршлийг амархан өөрийн болгож чадна. Дэвтэр дээр чинь байнга хийх ёстой гээд өдөр болгон сануулаад байхад түүнийг хийхгүй байхын аргагүй. 

 

 

3. Амьдрал минь илүү цэгцтэй болсон

 

Бодоод байхад тэмдэглэл хөтөлдөггүй байхад бүх зүйл их замбараагүй байлаа. Хийх ёстой зүйлээ мартаж санана, цагийг нь тулгаж хийнэ, зарим өдөр яг юу хийх нь тодорхойгүй гэх мэт. Одоо бол илүү цэгцтэй болсон байна. Өглөө бүр ажил дээрээ очоод дэвтрээ нээгээд яг тэр өдөр юу хийх ёстойгоо бичнэ. Тэгээд тэр ажлуудаа хийсэн даруйдаа тэмдэглээд явна. Бас тухайн өдөр очих ёстой эвэнт санах ёстой зүйлс байгаа эсэхийг нягтлана. Ингээд байхаар өдөр бүр үр бүтээлтэй болж өнгөрдөг.

 

 

4. Шинэ санаануудаа байнга тэмдэглэдэг болсон

 

Бидний толгойд мянга мянган бодол эргэлдэж байдаг. Заримдаа үнэхээр гоё шинэ санаа төрөхөд түүнийгээ тэмдэглэж авахгүй бол мартчихаж магадгүй шүү дээ. Зарим санаанууд зурвасхан орж ирээд л гардаг болохоор. Ер нь гайхалтай бүтээлүүд бүгд л хэн нэгэний толгойд орсон шинэ санаа байдаг. Түүнийг цаасан дээр буулгаж, биетээр хэрэгжүүлээд гайхалтай шинэ бүтээлүүд төрдөг. Тиймээс шинэ санаа бүрийг цаасан дээр буулгах нь их чухал шүү.

 

 

5. Bujo хөтлөөд үүнээсээ сэтгэл ханамж авдаг

 

Дэвтрээ харах бүртээ хайр хүрдэг гээч. Хийх ёстой даалгавруудаа дуусгах бүртээ, тавьсан зорилгодоо хүрэх бүртээ бас дэвтрээ чимэглэж байхдаа үүнээс сэтгэл ханамж авдаг. Энэ нь мөн хүний санаа бодол болон сэтгэл хөдлөлөө буулгах нэг хэрэгсэл учраас бүх бодлоо бичэхэд тайвширдаг. Хамгийн сүүлд  хэлэхэд цаасан дээр буулгасан болгон биелдэг гэж итгээд ийм системийг та өөртөө ч хэрэгжүүлээд үзэж болно шүү дээ.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин