ИНЕГ ажилтнуудаа 210 саяар ХУВИЙН эрүүл мэндийн даатгалд хамруулна
2023-08-15

Агаарын навигацийн нислэгийн удирдагч, Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагчдын эрүүл мэндийн даатгалд хамруулахаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тендер зарласан байна. 

 

 

Энэхүү даатгалд нийт 220 ажилтныг 210 сая төгрөгөөр хамруулах юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг.

 

Гэвч сүүлийн үед хувийн эрүүл мэндийн даатгал хөгжиж төрийн зарим байгууллагууд ажилчдаа тусгайлан хувийн даатгалд хамруулдаг жишиг тогтоод байгаа юм. Энэ жишгээр ИНЕГ хувийн эрүүл мэндийн даатгалд ажилдаа хамруулахаар тендер зарласан нь энэ. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Нарийн мэргэжлийн хүмүүсээ үзлэг шинжилгээнд хамруулсан дээр, хар залуугаараа хавдар тусаад явж байна шүү.
2023-08-16
Zochin:
EMdaatgald hamruulsan n sain bn
2023-08-15
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-08-15