Хавайн арлууд дээр гарсан түймэр ихээхэн хор хохирлыг дагуулжээ. Хавай мужийн эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар жуулчид ихээр очдог Мауи арал дээр амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн юм.
Мауи арлыг жуулчид ихээр зорьдог бөгөөд гал түймрийн улмаас ноцтой охихрол амссан энэ арал руу зорчихоос зайлсхийхийг жуулчдад хандан Хавайн эрх баригчид уриалсан байна. Учир нь энэ арал дээр үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудад нүүлгэн шилжүүлсэн хүмүүс болон шуурхай албадын ажилтнуудыг байршуулахаар бэлтгэж байгаа аж. Тиймээс нэмэлт ачаалал үүсгэхгүй байхыг уриалжээ.
Мауи арал ойн түймэрт нэрвэгдэж, түймрийн улмаас 93 хүн амиа алдаж, олон зуун байшин барилга сүйрсэн байна. Сүүлийн өдрүүдэд нутгийн оршин суугчид болон жуулчид гээд 46 мянган хүнийг энэ арлаас нүүлгэн шилжүүлжээ. Мауи арал дээр болсон гал түймрийг сүүлийн 100 жилд тохиосон хамгийн гарз хохиролтой, хүний амь ихээр үрэгдсэн түймэрт тооцож байгаа юм. Эрэн хайх, аврах ажиллагаа дуусаагүй байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэж нутгийн эрх баригчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |