Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас Сиань хотын захад Вейжыпин тосгонд хөрсний гулгалт үүсжээ. Наймдугаар сарын 11-ний өдөр болсон энэ байгалийн гамшгийн улмаас ихээхэн хохирол учирсан талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, уулнаас уулын чулуулаг нуран орж ирж, хөрсний гулгалт болсны улмаас суурингийн хэд хэдэн байшин дарагдаж, зам эвдэрч, эрчим хүч тасалдсан байна. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 21-д хүрч, зургаан хүн сураггүйд тооцогдож байгаа талаар Сиань хотын Онцгой байдлын газар мэдэгджээ.
Одоогоор эрэн хайх, аврах ажил үргэлжилж байгаа, байгалийн гамшиг нүүрлэсэн бүс нутгаас 186 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Шуурхай албад замын гэмтсэн хэсгүүдийн заримыг засаж, эрчим хүч нийлүүлэлтийг сэргээсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |