Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт, Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуурууд 08 дугаар сарын 14-ний 22:55 цагт унаж, аваарын нөхцөл байдал үүсчээ. Энэ тасралтаар 45 320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж, 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болоод байна.
Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүсэн тус гэмтлийг устгахаар Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад ажиллаж байна. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор гүйцэтгэж, хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Уншиж байна |