Нигерт босогчдоос бүрдсэн цэргийн зөвлөл тус улсын Ерөнхийлөгч асан Мохамед Базумд төрөөс урвасан хэргээр ял тулгахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Аль Жазера телевиз мэдээлжээ.
"Суудлаас нь түлхэн унагасан Ерөнхийлөгч болон түүний хамсаатнуудыг төрөөс урвасан, улсын аюулгүй байдалд аюул занал учруулсан хэргээр буруутгах хангалттай нотлох баримтыг бид цуглуулсан" хэмээн босогчдын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Нигерт долдугаар сарын 26-ны өдөр төрийн эргэлт болсон юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн гвард тус улсын Ерөнхийлөгч Мохамед Базумыг баривчилж, суудлаас нь түлхэн унагасан. Улмаар энэ улсад нөхцөл байдал хүндэрч, дэлхийн орнууд энх тайван тогтоож, хэлэлцээ хийхийг уриалсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |