БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн Универсиад наадмын гурав дахь өдөр манай улсаас жүдо бөхийн төрөлд спортын мастер О.Уранбаяр Монголын багийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
73 кг-ын жинд 21 жүдоч барилдсан бөгөөд энэ жилийн Парисын "Их Дуулга"-ын хүрэл медальт О.Уранбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог иппон буулгаж шагналын тавцанд зогсов.
Уншиж байна |