Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хүндээр тусаж байна
2023-07-26

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт урьд жилүүдэд байгаагүйгээр өөрчлөгдөж байгалийн гамшигт үзэгдлүүд ихээр тохиолдох болжээ. 

 

Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны няцаашгүй баталгаанд тулгуурлан бид нэгэн шийдэлд хүрээд байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос аврахын тулд бид дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд хязгаарлах ёстой юм.

 

 

Хамгийн сүүлийн COP27 уулзалтаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш

 

“Хэрвээ бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа байхгүй, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа. Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд COP26-г үр дүнд хүргэнэ гэдэгт би найдаж байна” гэж мэдэгдсэн байдаг. 

 

COP гэдэг нь Conference of the Parties буюу “Талуудын бага хурал” гэсэн үгний товчлол. 1992 онд НҮБ-ын Уур амьсгалын анхны хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнуудыг нэрлэж байгаа юм. Монгол Улсын хувьд 1999 онд Киотогийн протоколд, 2016 онд Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. 1992 онд Рио Де Жанера хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар биологийн олон янз байдал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван конвенц, үндсэн сэдвийг тодорхойлж, энэ дагуу дэд хуралдаануудыг зохион байгуулсаар ирсэн. 


IPCC-гийн тайланд хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалыг өөрчлөгч гол хүч болж байгааг хөдөлшгүй баримтаар баталсныг эрдэмтэд мэдээлжээ.

 

Тайланд өгүүлсэн гол тоо баримтууд:

  • 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 хэмээр нэмэгджээ.
  • Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ.
  • Далайн түвшний өсөлт өнөөдрийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна.
  • 1990-ээд оноос хойших уулсын мөнх цас, туйлын мөсний хорогдлын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалтай тогтоожээ.
  • 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

 


Дэлхийн бараг бүх улс орнууд 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн билээ. Уг гэрээний зорилго нь энэ зуунд багтааж дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 2 хэмд хязгаарлах, цаашлаад 1.5 хэмд буулгах юм.

 

 

Харин Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур цельсийн 2.1 градусаар нэмэгдсэн төдийгүй газар нутгийн 80 орчим хувьд доройтол үүсээд байгаа юм. Манай улсад байгаль орчинтой холбоотой бодлого, хөтөлбөр 30 орчим гарсан хэдий ч түүний хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм оновчтой бус байна.

 

Мөн зуд, ган, цасан болон шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хурдтайгаар нэмэгдэж байгаа нь хүн амын 30 шахам хувийг эзэлдэг Монгол орны малчдын уламжлалт амь амьжиргаанд хүндээр тусч байна. Сүүлд л гэхэд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутаг тэр чигтээ үерт автаж, олон мянган мал амьтан цаашлаад хөрөнгө санхүүгийн асуудалд ороод байгаа билээ. Үүний хамгийн том алдаа нь бид эрсдэлээ тооцож зөв бодлого тусгаж чадаагүйгээс гадна хэт хувийн ашиг сонирхол хөөсөн нөхдөөс болж олон мянган иргэд хохирч эд хөрөнгө, амьдрах орчны баталгаагүй амьдарч байна. 

 

Монгол Улсын хувьд 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвецын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Kylie Harvey:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Telegram or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2023-07-26
Зочин:
Дэлхийн улс орнуудад хүмүүст эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл байхгүй байгаа нь харамсалтай.
2023-07-26