Мөнгөний нийлүүлэлт 31,4 их наяд төгрөг болов
2023-07-18

ҮСХ-оос нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

 

ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов 

 

Мөнгөний нийлүүлэлт энэ оны зургадугаар сарын эцэст 31,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3,8 их наяд төгрөгөөр буюу 13.8 хувь өссөн. Үүнд: 

 

  • Төгрөгийн харилцах 2,1 их наяд төгрөгөөр
  • Валютын хадгалам 669,5 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.
  • Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 14,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4,1 хувиар өссөн байна.

 

Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг.

 

Төгрөгийн хадгаламжийн тухайд:

 

87,3 хувийг иргэдийн хадгаламж
12,3 хувийг аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин