Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам дараах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд:
1. Ойжуулалт, нөхөн сэргээлт,
2. Агро ойн аж ахуйг хөгжүүлэх,
3. Сайн чанарын модны үр бэлтгэх,
4. Ганд тэсвэртэй тарьц суулгацыг ургуулах, давслаг орчинд тэсвэртэй зүйлийн үр бэлтгэх,
5. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шинэ дэвшилтэт технологи дамжуулах зэрэг болно.
Түүнчлэн энэхүү санамж бичиг нь 2 улсын “Жашыл Мурас”, “Тэрбум мод” зэрэг үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно.
Санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд:
Харилцан туршлага солилцох, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөллийн солилцоог зохион байгуулах,
Шинжлэх ухаан, техникийн мэдээлэл солилцох;
Ойн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
Харилцан сонирхсон асуудлаар хамтарч судалгаа хийх хэлбэрээр хийгдэх юм.
Уншиж байна |