Дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрсэн. Улмаар эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үерийн ус орсон нөхцөл байдалтай байгаа юм. Холбогдох албаны хүмүүс шуудуу, далан босгож байгаа ч өнөөдрийн байдлаар Улаанбаатар Буянгийн авто зам усанд автжээ.
"Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна" гэв.