Талибан хөдөлгөөний засгийн газар Афганистан дахь эмэгтэйчүүдийн гоо сайхны салонуудыг бүгдийг нь хаахыг шаарджээ. Энэ талаар Khaama Press сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гоо сайхны салонуудыг хаахад нэг сарын хугацаа өгсөн бөгөөд Кабул болон Афганистаны бусад нутаг дэвсгэрт энэ хориг үйлчлэх аж. Талибууд эмэгтэйчүүдийн гоо сайхны салоныг хаахаар завдаж байгаа талаарх мэдээлэл нэгдүгээр сард гарч байсан, харин энэ удаад холбогдох шийдвэр гарсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Энд дуулгахад, 2021 онд Афганистаны засгийн эрхэнд гарахдаа талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахгүй хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч энэ амлалтаа зөрчиж, эмэгтэйчүүдийг сурч боловсрох, зарим салбарт ажиллах, эрэгтэй хамаатан садангүйгээр гадуур гарахыг хориглосны дээр эмэгтэйчүүдийг гивлүүртэй хувцас өмсөхийг шаардах зэргээр эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |