Хятадын баруун өмнөд нутагт уулын чулуу нурсны улмаас ноцтой зам тээврийн осол гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Чунцин тойрогт замаар автобус зорчиж байх үеэр ойролцоох уулнаас дунд зэргийн хэмжээтэй чулуунууд унаж эхэлсэн байна. Улмаар осол гарч, зургаан хүн амиа алдаж, есөн хүн хөнгөн гэмтжээ. Тухайн үед автобусанд 19 хүн зорчиж явсан байна.
Хятадын тусгай албад аврах ажиллагаа явуулсан байна. Чунцинд аадар бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор цаг уурын аюулгүй шар түвшинг зарласан бөгөөд усархаг бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсэж, чулуу унасан аж.
Г.Бямбасүрэн