Нийтдээ 440 сая долларын үний дүн бүхий зэр зэвсэг, тоног төхөөрөмжийг Тайваньд зарахыг АНУ-ын Төрийн департамент зөвшөөрчээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдсэн байна.
Ийм зөвшөөрөл өгснөөр АНУ 332 сая долларын үнэ бүхий 30 мм калибрын сум, 108 сая долларын үнэ бүхий техникийн эд анги, зэвсэг, программ хангамжийг Тайваньд зарах аж. Агентлагийн онцолсноор, Тайваньд байлдааны төдийгүй сургалтын сум ч нийлүүлэх юм байна.
Энэ нийлүүлэлт нь Тайвань аюулгүй байдлаа дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэр, эдийн засгийн хөгжлийг хадгалахад нэн чухал гэж Пентагон үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |