Букингемийн ордонд амьдрах Британийн хааны гэр бүл эрчим хүчний түүхий эдийн үнэ өссөн нөхцөлд хэмнэлт хийх зорилгоор ордны халаалтыг бууруулсан гэнэ. Энэ талаар хааны гэр бүлийн санхүүгийн тайлангаас иш татан Telegraph мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өвлийн улиралд хааны гэр бүл, зочид болон ордны ажилтнууд өрөөгөө 19 хэмээр халааж байсан гэнэ. Харин хоосон өрөөнүүдийн халаалтыг үүнээс дахин хэдэн хувиар бууруулсан аж. Энэ санаачилгыг III Чарльз хаан гаргасан бөгөөд хэмнэлтийн зорилгоор усан сангийн халаалтыг ч салгажээ.
Telegraph сонины мэдээлснээр, 2022 онд хааны гэр бүлийн зардал орлогоосоо давсан тул гэр бүлийн нөөцөөс 20 сая гару фунт стерлингийн зардал гаргахаас араггүй болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |