ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу халдаж дайн эхлүүлснээс хойш олон улсын зүгээс энэ орон төдийгүй холбоотон Беларусийг чиглэсэн төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. Үүний зэрэгцээ урлаг, спортын наадамд ч Орос, Украины төлөөлөгчид оролцох боломжгүй болсон. Цаашлаад ч тэднийг спортын наадамд оруулахгүй байхыг PASE уриалжээ.
DW агентлагийн мэдээлснээр, Парист болох Олимп, Паралимпэд Орос, Беларусийн тамирчдыг Олимпын далбаатайгаар ч оролцуулахгүй байхыг Олон улсын Олимпын хороонд зөвлөсөн тогтоолыг Европын зөвлөлийн парламентын чуулган (PASE) баталсан байна. Энэ шийдвэрийг дэмжсэн санал 71, эсэргүүцсэн санал дөрөв байжээ.
Энэ тогтоолд тусгаснаар, өнөөгийн нөхцөлд Орос, Беларусийн тамирчид Олимп, Паралимпийн наадамд оролцох нь утгагүй, тэд наадамд оролцсоноор суртал ухуулгын хэрэгсэл болно хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |