Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
СУРВАЛЖИЛГА: Шалгалт өгөхөд сэтгэл зүйгээ бэлдэхээс гадна тайван орчин хамгийн чухал
2023-06-15

 

Өнөөдөр улс орон даяар төгсөх ангийн сурагчдийн ЭЕШ түүхийн хичээлээр эхэлж байна. Өглөө эрт шалгалт өгөх хүүхдүүдийн адил сандарсан, догдолсон сэтгэлзүйтэй өглөөний 08:00 цагийн үед 50-р сургуулийг зорьлоо. Дөнгөж сургуулийн хашаагаар ороход шалгалт нь эхлэх гээд тэвдэж сандарсан төгсөх ангийн сурагчид сургуулийн үүдэнд цөөнгүй харагдана. 

 

Харин цааш алхаад явж байтал хоёр, гурваараа хуваагдан сууж байгаа хүүхдүүд харагдана. Бид ч тухайн хүүхдүүдийг чиглэн ярилцахаар очлоо. Тэдний хувьд СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн сурагчид байв. 

 


 

Бадмаараг ахлах сургуулийн сурагчид: Шалгалт өгөхөд сэтгэл зүйгээ бэлдэхээс гадна тайван орчин хамгийн чухал


Бид Бадмаараг ахлах сургуулийн сурагчид юм л даа. Өнөөдрийн түүхийн шалгалт бол бидний хувьд маш чухал шалгалтуудын нэг. Яагаад гэвэл бид кино зохиолч болохын тулд заавал түүхийн хичээлээр ЭЕШ өгөх шаардлагатай байдаг юм. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийж шалгалтаа өгөхөд бэлэн болоод сууж байна. 

 

Эхний шалгалт гэдэг утгаараа их сандарч байна. Гэхдээ найзуудтайгаа юм яриад аль болох тайвшрахыг хичээж байна даа. Өмнө нь багш минь биднийг шалгалтын өмнө хэрхэн сэтгэлзүйгээ бэлдэхийг зааж өгч байсан. Тэр тухай л яриад сууж байлаа. 

 

Шалгалт өгөхөд хамгийн чухал зүйл нь сэтгэлзүйгээс гадна орчин тойрон байдаг. Гадна талбайн машины чимээ, их дуу чимээ анхаарал сарниулаад байдаг. Тиймээс нам гүн орчинд шалгалтаа өгөх нь чухал. Бас шалгалтдаа орохоос өмнө хамаагүй их юм идэж, уухгүй байх хэрэгтэй. Ер нь ирээдүйн бидний хамгийн чухал шийдвэр гаргах хором мөч болохоор аль болох хувийн бэлтгэлээ сайн хангаж, бүх чадлаараа л шалгалтаа өгөхийг хүсэж байна даа. ЭЕШ өгч байгаа найзууддаа цагаа маш сайн тооцоолоорой. ЭЕШ шалгалт гэж бодолгүйгээр энгийн шалгалт шиг тайван байгаарай гэж хэлье. 

 

Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын тоо 38015 байна. Үүнээс бүртгэлээ баталгаажуулсан буюу ЭЕШ өгөх хүүхдийн тоо 34433 байна 

 

ӨНӨӨДӨР АЖЛААСАА ЧӨЛӨӨ АВААД ХҮҮГЭЭ ДЭМЖИХЭЭР ИРЛЭЭ 

 

Хүүгээ хүлээж буй ээжтэй хэсэг хором ярилцлаа. "Хүү бид хоёр өглөө их эрт босож шалгалтандаа бэлдэж ирлээ. Манай гэр 21-р хороололд байдаг учир эрт босох хэрэг гарсан юм л даа. Өчигдөр их эрт унтуулж амраасан болохоор өглөө босоход тийм ч хэцүү байгаагүй. Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ хүсэл сонирхлыг дагаж мэргэжлийг нь хамт сонгосон. Багаасаа л уран зохиол, түүхийн хичээлд дуртай болохоор "Ээж ээ хүү нь 800 оноо аваад гараад ирье" л гээд орлоо. 


Би бага ангийн багш мэргэжилтэй. Тэр ч утгаараа багаас  нь хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарч, өөрийн зөв хүсэл эрмэлзлэлийг олоход нь тусалж нийгэмд зөв хүүхэд болж төлөвшихөд нь тусалдаг байсан. Энэ нь ч их нөлөөлсөн байх гэж боддог. 


Өглөө хүү бид хоёрыг ирэхэд аав ээжийгээ дагуулж ирсэн хүүхэд цөөхөн санагдлаа. Ажил төрөлтэй хүмүүс болохоор завгүй байсан байх л даа. Миний хувьд ажилтай байсан ч гэсэн хүүхдийнхээ сэтгэл зүйг нь тогтвортой тайван байлгахын тулд хамгийн эхний шалгалтад нь хамт ирсэн. Гэр бүлийн гишүүдийн оролцоо ч мөн эдгээр хүүхдүүдэд хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл зүй тайван, хичээлээ сайн бэлдсэн бол хангалттай сайн оноо авч чадах байх аа. 

 

Хүү бид хоёр автобусаар үнэгүй зорчиж ирсэн. Яарч сандарсан үед хүүхэд унааныхаа мөнгийг мартах тохиолдол их гардаг. Энэ үед нь сурагч хүүхдүүддээ дэмжлэг өгч, тусалж байгаад нь их баярлаж байгаа. Хэдхэн жилийн өмнө л гэхэд унааны мөнгөгүйгээсээ болоод ЭЕШ-даа орж чадаагүй хүүхдүүд байсан шүү дээ. Энэ бол их зөв шийдвэр байсан" гэв. 

 

ЭЕШ-ын комиссын ахлагч Х.Отгонням

 

50 дугаар сургууль дээр 46 хүүхэд түүхийн хичээлд хамрагдаж байна. Үүнд 5-р сургууль, 24-р сургууль, 39-р сургууль, 49-р сургууль, Тоолол сургууль, Тусгал сургууль, Олонлог сургууль, ЧД НТБ, Бадмаараг сургууль, 61-р сургууль, Олонлог эгзэ гэсэн сургуулийн хүүхдүүд ЭЕШ-аа өгөх юм. Өнөөдрийн хувьд түүхийн шалгалтад 46 хүүхэд, англи хэлний шалгалтад 514 бүртгүүлсэн байна. 


Математик, Англи хэл, Нийгмийн ухаан зэрэг хичээлүүд дээр хамгийн их сурагчид шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа.  Өнөөдрөөс эхэлж буй ЭЕШ зохион байгуулалтад 50 дугаар сургуулийн хувьд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд: Багийн ахлагч, сэдэв хариуцагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагчид, эмч, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Шалгалтын явцад нийтдээ 37 хянагч багш ажиллах болно. 


Хүүхдүүдийг шалгалтад орж ирэхэд нь дөрвөн төрлийн бичиг баримтыг үзэж байгаа. (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бүртгэлийн дугаар, суудлын хувиар, иргэний үнэмлэх) Мөн орж ирэхэд нь хориглосон зүйлсийг хураан авч, металл илрүүлэгч ашиглаж утастай орох нөхцөлийг нь хянаж, шалгах дээр чиглэн ажиллаж байна.

 

Ер нь бүх шалгалт авах байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийж байгаа. Мөн ЭЕШ авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана. Цаашлаад шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх, Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийхээр болсон. 

 

 

Ийнхүү ойр орчмынхоо хүмүүстэй ярилцах зуурт л түүхийн шалгалт эхлэх цаг болчихсон байв. Догдолсон, сандарсан, баярласан, айсан гээд бүгд л сэтгэл нь тогтохгүй орцгоож байлаа. Энд зарим шалгалт өгөхөөр ирсэн хүүхдүүд түүхийн хичээлийг мэргэжлийнхээ дагуу сонгосон бол нөгөө хэсэг нь зүгээр л эхний шалгалт болохоор өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэхийг хүссэн хэмээн хариулж байлаа. Ямар ч л байсан бид шалгалтад орох гэж байсан хүүхэд залуустаа амжилт хүсэж, сэтгэлийн дэм өгөөд сургуулийн хаалгаар оруулж өгөөд буцав. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.
2023-06-15