ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Монголбанкны үүргийг санууллаа
2023-06-15

Энэ долоо хоногийн мягмар гарагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгээс ШӨХТГ-аас есөн банкинд тавьсан акт хүчинтэй гэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нэр бүхий есөн банк 2021, 2022 онд зээлдэгч нараас авсан НЭГ хувийн шимтгэлийг буцаан олгох, ирээдүйд авах зээлд авахгүй байхтай холбоотой шийдвэрийг шүүхээс гаргасан юм. 

 

 

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Уул нь бол, ипотекийн зээлийн шимтгэл "үндэслэлтэй байх" гэдэг заалтаа Монголбанк мөрдүүлэх ёстой юм л даа. Заавал ШӨХТГ арилжааны банкуудтай шүүхдэхгүйгээр төр хяналтаа сайжруулж байж, шударга өрсөлдөөнийг хангана.  Төр ажлаа хийгээгүйн төлөө хувийн хэвшил "ад үзэгдэх" ёсгүй" хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 

 

Нэг үгээр дээрх асуудалд Монголбанк анхаарал хандуулж, хяналтаа сайжруулсан бол хувийн хэвшил төрийн байгууллагатайгаа шүүхдэлцэх нөхцөл байдал үүсэхгүй байсныг тэрбээр ийнхүү тодотгосон байна. 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ БАНКНИ ДАМПУУ БОДЛОГО ОГЦРУУЛ
2023-06-15
hooe manduulaa:
anduuraad bgaaraa. ter hugjliin banknii ajil chamtai chamgui yvj bsan. odoo shudarga deer hudlaa poproh hereggui. bank away ystoi huulitai juramtai uilchilgeenii tulbur shu
2023-06-15