Украины Зэвсэгт хүчин зургадугаар сарын эхээр сөрөх давшилтыг эхлүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт барууны хэвлэлүүд төдийгүй Украины тал ч мэдээлж байлаа. Энэ давшилт амжилттай болж байгаа талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Тодруулбал, сөрөх давшилтын явцад Запорож болон Донецк мужуудын хил дээр байх хоёр сууринг чөлөөлсөн байна. Энэ хэсэгт сүүлийн өдрүүдэд Украины цэргүүдийн давшилт болж байгаа гэж "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Үүнээс өмнө, гурван сууринг чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарсан бөгөөд энэ нь зургадугаар сарын эхээр эхэлсэн сөрөх давшилт эхэлснээс хойш суурин газруудыг хяналтдаа авсан тухай анхны албан ёсны мэдээлэл байв. Украин болон Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр давшилт үргэлжилж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |