Каховкын усан цахилгаан станцын далан нурсны улмаас Херсон мужийн олон суурин газар усанд автаж, улмаар иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Ийнхүү иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үеэр Оросын цэргүүд хүмүүс рүү буудсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байв.
Украины талын мэдээлснээр, Оросын цэргүүд нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хүмүүс рүү буудсаны улмаас гурван хүн амиа алдаж, 23 хүн шархадсан байна. Иргэдийг Оросын хяналтад байх Днеприйн зүүн эргээс нүүлгэн шилжүүлэх үеэр Оросын цэргийн алба хаагчид хүмүүсийн сууж явсан завь руу буудсан гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андгрей Ермак мэдэгджээ.
Ермакийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд хүмүүсийн ар нуруу руу буудаж, гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Хүмүүсийг Херсон хотод хүргэж, шархадагсдыг эмнэлэгт хүргэжээ.Энэ мэдээлэлд ОХУ ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн