Хятадын Сычуань мужийн Волонг үндэсний байгалийн дархан цаазат газрын хулсны баавгайн шинжээчид нэн ховор, хялман хулсны баавгайг илрүүлжээ. Энэ талаар Daily Star мэдээлсэн байна.
Энэхүү ховор хялман хулсны баавгай энгийн 150 хулсны баавгайн дунд идээшиж байсан бөгөөд ямар нэг хүндрэлтэй учирдаггүй гэнэ. Дархан цаазат газрын ажилтнуудын авсан гэрэл зургууд дээр дүрслэгдсэн хялман хулсны баавгай эрүүл саруул, ойролцоогоор 5-6 настай гэж амьтан судлаачид тогтоожээ.
Хялман хулсны баавгайг анх 2019 оны дөрөвдүгээр сард 2000 метрийн өндөр орчимд илрүүлж байсан аж. Тэр үеэс хойш тусгай баг энэ ховор амьтны араас хяналт тавьж, камеруудаа идэвхжүүлэн, өдөр тутмын хөдөлгөөнийг нь судлах болсон байна.
Энэхүү хулсны баавгай нь онгон байгальд бүртгэгдсэн анхны хялман баавгай гэж Бээжингийн их сургуулийн судлаач Ли Шен өгүүлжээ.
"Хулсны баавгайны ген өвлөгдөх, цаашид энэ төрлийн хулсны баавгайн үржилд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй. Нэмэлт судалгаа хийх шаардлагатай" хэмээн профессор Ли Шен онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |