Сөүлд газардах үеэр онгоцны ослын гарцны хаалгыг нэгэн зорчигч нээсний улмаас аюултай нөхцөл байдал үүсэх дөхсөн тул Asiana Airlines компани тийз борлуулалтын журамдаа өөрчлөлт оруулжээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Тодруулбал, Airbus321 онгоцны ослын гарцын орчимд байх суудлуудад зорчигч суулгахгүй байх шийдвэр гаргажээ. Онгоцны бусад бүх суудал дүүрсэн ч ослын гарцны хажуугийн суудлын тийзийг борлуулахгүй журмыг чандлан мөрдөнө гэж компанийнхан мэдэгдсэн байна.
Ийм шийдвэр гаргах болсон нь өнгөрсөн долоо хоногт гарсан хэрэгтэй холбоотой юм. Тодруулбал, баасан гарагт Asiana Airlines компанийн AirbusA321 онгоц Сөүлд газар дахь үеэр нэгэн зорчигч ослын гарцын хаалгыг онгойлгожээ. Ингэснээр гадна агаар онгоцон дотор орж, хүмүүс ихэд цочирдсон байна.
Ослын гарцны хаалгыг нислэгийн үед онгойлгох боломжгүй ч онгоц газардахад бэлдэн нам дор нисэж явсан тул гадаах болон онгоцон доторх даралтын зөрүү байхгүй байсны улмаас зорчигч хаалгыг онгойлгож чадсан гэж компанийнхан мэдэгдэж байв. Тухайн үед онгоц Тэгүд газардахаар 213 метрийн өндөрт нисэж явжээ. Ослын гарцыг нээсэн 33 настай эр онгоцноос хурдан буухын тулд ийм үйлдэл хийсэн гэж цагдаагийнханд мэдүүлсэн байна.
Тухайн үед онгоцонд хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор явж байсан өсвөр насны тамирчин хүүхдүүд гээд нийт 200 зорчигч байсан аж. Азаар хүмүүс энэ хэргийн улмаас бэртэж гэмтээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |