Хятад улс 2030 оноос өмнө сансрын нисэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөж байгаа гэж БНХАУ-ын Жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар тавдугаар сарын 29-ний өдөр мэдэгдлээ.
"Сар руу нисэх судалгааны төсөлд төлөвлөснөөр хятадууд 2030 оноос өмнө саран дээр бууна, энэхүү зорилтын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах жолоодлогот сарнаа явагчийг хоёр сансрын нисэгч жолоодно" гэж сансрын нислэгийн хөтөлбөрийн газар мэдэгджээ.
Энд дуулгахад, БНХАУ сансар судлалын хөтөлбөрүүдээ эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Энэ салбарын хөгжлийн хүрээнд 2004 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөл сар судлах үндэсний хөтөлбөрийг баталж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |