АНУ-оршин суугч, 30 настай Эдвин Кастро Калифорнийн Powerball лотонд 2022 оны 11 дүгээр сард оролцжээ. Энэ нь түүний амьдралыг эрс өөрчилсөн байна. Учир нь тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр жекпот буюу 2,04 тэрбум долларыг хожсон гэж Daily Star мэдээлсэн байна.
Тэрбээр сугалаанд хожиж, бүх татваруудыг төлсний дараа 997,6 сая доллартай болжээ. Ингэснээр Эдвин Том Круз, Мадонна зэрэг оддоос ч их хөрөнгөтэй болсон байна. Хонжворын мөнгөө жил бүр цувуулж биш, харин нэг дор авахаар шийдсэн Эдвин Холливудад 25,5 сая доллараар 13500 кв.м талбайтай тансаг харш худалдаж авсан гэнэ.
Ариана Гранде, Жимми Киммелл зэрэг ододтой хөрш амьдрах болсон Эдвиний харшид тоглоомын өрөө, дарсны зоорь, дасгалын танхим, том усан сан, спа гээд хүний тав тухыг хангах бүхэн байдаг аж. Тэрбээр ийм тансаг амьдралтай болохоосоо өмнө нэг унтлагын өрөөтэй байранд амьдардаг байжээ.
Түүнчлэн асар их мөнгө хожсоныхоо дараа 250 мянган доллараар Porsche 911, машин худалдан авсны дээр төрөлх хотдоо дөрвөн сая доллараар байр худалдан авсан гэнэ. Хэдийгээр тэр олны дунд орох нь ховор ч түүнийг болон өмч хөрөнгийг нь 24 цагийн турш харж, хамгаалах бие хамгаалагчид хөлслөн авсан аж.
Г.Бямбасүрэн