Тавдугаар сарын 24-ний өдөр Колумбийн Норте-де-Сантандерт дэлбэрэлт болсны улмаас хоёр цагдаа, нэг энгийн иргэн амиа алджээ. Энэ талаар Колумбийн зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
"Тибу хотод цагдаагийн хоёр алба хаагч, нэг эмэгтэйн амь насанд хүрсэн энэ дэлбэрэлтийг бид колумбичуудын эсрэг чиглэгдсэн алан хядах ажиллагаа гэж үзэж байна" хэмээн Зэвсэгт хүчин Твиттер хуудсандаа мэдэгджээ.
Тибу хотод цагдаагийн эргүүлийнхэн цэргийн бааз руу буцах үед зам дээр суурилуулсан бөмбөг дэлбэрсэн байна. Энэ үеэр зорчигч тээврийн автобус, мотоциклтэй эмэгтэй зорчиж явсан байна. Улмаар мотоцикл жолоодож явсан эмэгтэй, цагдаагийн эргүүлийнхний бүрэлдэхүүнд байсан хоёр цагдаа амиа алдаж, гурван цагдаа, дөрвөн иргэн гэмтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |