Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Британи виз олгох журмаа чангатгана
2023-05-24

Британи улс цагаачлалын шинэ хязгаарлалтуудыг нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь тус улсыг зорьсон цагаачдын урсгал хэт нэмэгдсэнтэй холбоотой гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, виз олгох журмыг чангатгаснаар, судалгааны ажилтай холбоогүй чиглэлээр суралцаж буй гадаадын аспирантууд Британид гэр бүлийнхээ гишүүдийг урих боломжгүй болсон аж. Албан ёсны статистик тайлангийн мэдээллээр, өнгөрсөн онд гэхэд л гаададын аспирантуудын ар гэрт 136 мянган виз олгосон нь 2019 онтой харьцуулахад ес дахин өндөр үзүүлэлт юм байна. Харин энэ он гарсаар тус улс руу 700 мянган хүн хууль ёсны дагуу нэвтэрчээ. 

 

Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн мэдэгдсэнээр, шинэ арга хэмжээнүүд нь цагаачдын урсгалыг бууруулахад чиглэгдсэн гэнэ. Шинэ журмын дагуу, судалгааны ажилтай холбоогүй чиглэлээр суралцаж буй аспирантуудын эхнэр, нөхөр, хүүхдүүд нь аспирантын суралцоах хугацаа дуусах хүртэл Британид оршин суух виз мэдүүлэх боломжгүй аж. 

 

Британийн их дээд сургуулиудыг нэгтгэдэг, гадаадын аспирантуудын асуудал эрхэлсэн Universities UK байгууллагын мэдэгдсэнээр, гадаадын аспирантуудын ар гэрт олгож буй визний тоо эрс өссөнөөр боловсрол,эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг нэмэгдүүлж, хүртээмжтэй орон сууцны тоо буурахад нөлөөлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин