“Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэж 130 хүнийг залилжээ
2023-05-19

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгаж, шүүхэд шилжүүлээд байна.

 

 

Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж 130 иргэнийг залилан мэхэлж, 62.470.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. 

 

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтэлж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системын төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна. Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин