БНСУ-д нил ягаан өнгө энэ жилийн загварын чиг хандлагыг ноёлсоор байна. Энэхүү өнгөний давуу тал нь тод будалт болон будаггүй төрх гээд ямар ч арьсны өнгөтэй хүнд зохидог тул охид залуусын гол сонголт нь болоод байгаа юм.
Кпоп уран бүтээлчид өөрсдийн хит дуу, сайн дэглэсэн бүжиг, чанартай үзүүлбэрээс гадна өмссөн хувцас болон бүрдүүлсэн өнгө төрхөөрөө Солонгос, Ази төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байдаг. Тэр ч утгаараа ойрын саруудад солонгосын урлаг соёлынхон өдөр тутмын хувцаслалтандаа сонгож буй нил ягаан өнгийг энэ зуны трэнд өнгөөр тодорхойлоод байна.
Мөн зургаадугаар сард лаванда цэцэглэдэг тул энэ зун нил ягаан өнгийн маникюр зонхилно хэмээн үзэж байгаа юм. Нил ягаан өнгө нь урт, богино, дугуй, дөрвөлжин гээд ямар ч хэлбэрийн хумсанд зохицдог хамгийн дэгжин өнгөний сонголт юм.