Тахал болон Баруун Нилийн халдварт өвчнийг тээж болзошгүй хачигны гурван шинэ төрлийг Оросын Тюменийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Энэхүү нээлт нь ихээхэн болгоомжлол төрүүлэхийн дээр, тахал, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг нэн даруй авах шаардлагатайг илтгэж байгаа гэж эрдэмтэд онцолжээ. Эрдэмтдийн анхааруулснаар Оросын Сибирь орчим болон Монголын оршин суугчид энэ хачигнаас үүдэлтэй халдварт өртөх эрсдэл нэн өндөр байгаа гэнэ.
Эрдэмтдийн илрүүлсэн хачигнууд нь Spinturnicidae болон Macronyssidae бүлэгт хамаарах бөгөөд эхний төрөл нь бартонеллез, хоёр дахь төрөл нь хачигны энцефалит, боррелиоз, Баруун Нилийн халдвар, бөөрний хам шинж бүхий геммораг халдвар, тахал өвчний үүсгэгчийг тээдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |