Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг өнөөдөр ил болголоо. Нийслэлийн Засаг дарга нарын 2000.01.01-2020.12.31 хүртэлх хугацаанд газар олгосон 36 958 захирамжийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулаад байна. Олгосон газрынхаа хэмжээгээрээ хотын мэр М.Энхболд толгой цохиж буй бол түүний Э.Бат-Үүл, Г.Мөнхбаяр, С.Батболд нар жагсчээ.
Харин тэдний араас өнөөгийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан оржээ. Тэрбээр 2020 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа газар олгох 66 шийдвэр гаргажээ. Тухайн 66 шийдвэрийн 38 нь амины сууцны зориулалттай байна.
Ж.Батбаясгалан нь 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 26 хүртэл хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм.
Б.Хэрлэн