Хөвсгөл аймагт гэр шатаж, нэг иргэн галд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Мөрөн сумын ...тоот гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба өчигдөр өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт 54 настай эмэгтэй М өртөж нас барсан тул цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |