Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
БНХАУ, Аргентин худалдааныхаа тооцоог юаниар хийнэ
2023-04-27

Сүүлийн жилүүдэд БНХАУ юанийн нөлөөллийг өргөжүүлэх, бусад орнуудтай хийх худалдаандаа доллараар тооцоо хийхээс татгалзах зорилгоор түнш орнуудтайгаа үндэсний валют, юаниар тооцоо хийх гэрээ хэлэлцээрийг хийсээр байгаа юм. 

 

Энэ удаад Аргентин улс Хятадаас авсан импортын бүтээгдэхүүний тооцоог юаниар хийхээр болжээ. Энэ нь долларын гадагш чиглэсэн урсгалыг сааруулахд чиглэгдсэн гэж Аргентины Эдийн засгийн сайд Серхио Масса Хятадын Элчин сайд Жоу Сяолитэй уулзсаныхаа дараа мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна. 

 

Ийнхүү Аргентин Хятадаас бүтээгдэхүүн худалдан авахдаа юаниар тооцоо хийхээр шийдэж, энэ сард гэхэд л нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг Хятадын валютаар төлөхөөр болжээ. Цаашлаад сар бүр 790 сая юанийг импортод зарцуулах юм байна. 

 

Аргентин улс олон улсын нөөцөө бэхжүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сард Хятадтай хийсэн валютын свопоо таван тэрбум доллараар нэмэгдүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин