Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хятад найрамдлын элч хулсны баавгайгаа АНУ-аас эргүүлэн авна
2023-04-24

АНУ-ын Мемфис хотод 20 жил амьдарсан, Я Я хэмээх найрамдлын элч хулсны баавгайгаа Хятад улс эргүүлэн авахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Ой, тал хээрийн аж ахуйн улсын газар мэдэгдсэн байна. 

 

"АНУ-д 20 жил амьдарсан эрэгчин хулсны баавгайг ойрын үед Хятад руу авчирна" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна. Я Я баавгайг Шанхай руу нислэг үйлдэх онгоцонд суулган авчрах аж.

 

Энэ хуулсны баавгай 2000 онд Бээжингийн амьтны хүрээлэнд төржээ. Улмаар 2003 оны дөрөвдүгээр сард өөр нэг хулсны баавгай болох Лэ Лэгийн хамтаар найрамдлын элч болон Мемфисийг зорьжээ.

 

ЯЯ баавгайг 20 жил болсных нь дараа эх оронд нь эргүүлэн авчирна гэж өнгөрсөн оны сүүлээр Хятадын эрх баригчид мэдэгдэж байв. Хулсны баавгай АНУ-д байх хугацааг анх 10 жилээр тохиролцож, дараа нь 2013 онд мөн 10 жилээр сунгаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин