Францад тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш л эсэргүүцэж байсан ч олон нийтийн дургүйцлийг үл хайхран, Францын Ерөнхиийлөгч Эммануэль Макрон энэ хуулийг "зүтгүүлсээр" баталсан юм. Хууль батлагдсан ч иргэдийн эсэргүүцэл намжихгүй, жагсаал, эмх замбараагүй байдал дэгдээн, ажил хаясаар байгаагийн дээр Эммануэль Макроны нэр хүнд ихээхэн унасан.
Ийнхүү нэр хүнд нь унасан Макрон нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд энэ газрын ч нэр хүндийг унагаж орхисон талаар France Bleu мэдээлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Францын өмнөх хэсэг дэх Перольд очсон Эммануэль Макрон шар айраг уухаар тэндэхийн Peña Pil Pil зоогийн газраар үйлчлүүлсэн байна. Google дэх энэ газрын рейтинг 5 байсан бол Макрон үйлчлүүлээд гарсны дараа хэдхэн цагийн дотор 1,5 болтлоо буурчээ.
Ийнхүү рейтинг эрс унасны дээр хүмүүс таагүй сэтгэгдлийг олноор бичсэн байна. "Францын дарангуйлагчид энэ зоогийн газарт орсон тул хүмүүс орохоо байсан" хэмээн хүмүүс бичжээ. Өмнө нь Парис хотод үймээн дэгдээгчид Макрон сонгуульд ялсан баяраа тэмдэглэж байсан зоогийн газрыг шатааж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |