Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан хэвээр байна. Тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэлд энэ удаад эрчим хүчний салбарынхан нэгдэж, урлаг, спортын гол арга хэмжээнүүдийг эрчим хүчээр хангахгүй хэмээн анхааруулжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Каннын кино наадам, "Формула-1", "Ролан Гаррос" теннисийн тэмцээн, Авиньоны театрын наадам зэрэг томоохон арга хэмжээ Францад болох бөгөөд энэ үеэр ажил хаяж, эрчим хүч тасална гэж эрчим хүчний салбарынхан мэдэгдсэн байна.
"Макрон тайвшрахад 100 хоног хангалттай гэсэн, харин бид тэдэнд уур бухимдлын 100 өдрийг амлаж байна! Тавдугаар сард юу хүссэнээ л хийцгээ! Каннын кино наадам, Гран-при Монако, "Ролан-Гаррос", Авиньоны наадам чинь харанхуйд болж магадгүй шүү" хэмээн эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд өгүүлжээ.
Тэд үнэхээр л хэлсэндээ хүрч, Каннын наадмын үеэр гэрэл таслах техникийн боломжууд бий гэж энэ салбарын шинжээчид өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |