АНУ-ын Техаст төгсөлтийн цэнгүүний дараа болсон үдэшлэгийн үеэр нэгэн этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас есөн хүн шархадсан гэж Техасын цагдаагийн газар мэдээлснийг NBC дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Жаспер тойргийн хойд хэсэгт энэ хэрэг божлээ. Ням гарагт шилжих шөнө буун дуу гарсан талаарх дуудлагыг цагдаагийнхан авсан байна. Хэргийн газарт ирэхэд есөн хүн галт зэвсгийн шарх авсан байсан гэнэ.
Одоо цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа, гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Сэжигтэн баривчлагдсан эсэх мэдээлэл гараагүй гэж NBC мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |