Оросын нэрт уран гулгагчид ирэх сарын эхээр Монголд уран гулгалтын шоу үзүүлэхээр болсон. ОХУ-аас ирэх уран гулгагчдын баг олимп, тив дэлхийн аваргуудаас бүрдэж байгаа юм. Тэдний нэг болох хос үзүүлбэр үзүүлдэг, Олимпын аварга Александр Галлямов Монголд үзүүлэх шоу үзүүлбэрийнхээ талаар Матч ТВ сувагт ярьжээ.
Уран гулгагчдын үзүүлбэр тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ үзүүлбэрт багийн төрөлд олимпын аварга, Европын аварга Камила Валиева, олимпын төрөлд мөн л багийн төрөлд олимпын аварга, Европын аварга Марк Кондратюк, Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова ,Владимир Морозов, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян гэсэн уран гулгагчид оролцох юм. Энэ үзүүлбэрт оролцох Галлямовоос Матч ТВ сувгийн сурвалжлагч цөөн асуултад хариулт авчээ.
⁃ Настя та хоёр одоо юу хийж байна даа? Амралтаа авах гэж байна уу?
⁃Бид шинэ хөтөлбөр тавьсан. Монголд болох шоунд бэлдэнэ. Монголын хөгжөөн дэмжигчдэд үзүүлэх шинэ үзүүлбэрээ бэлдэнэ дээ.
⁃ Шинэ үзүүлбэрийнхээ талаар хуваалцахгүй юу ?
⁃ Манай үзүүлбэрийн сэдэв нь Монголтой их ойр байна. Бид Монголын соёлтой танилцаж, хөгжөөн дэмжигчдээ гайхшруулах хүсэлтэй байгаа.
Энд дуулгахад, Галлямов Анастасия Мишинатай хамтран үзүүлбэр үзүүлдэг бөгөөд тэд хамтдаа Монголд ирэх юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |