Америкийн бизнесмен, Tesla, SpaceX, Twitter компанийн захирал Илон Маск өнгөрсөн хоногт хөрөнгийнхөө 13 тэрбум долларыг алджээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, SpaceX компанийн боловсруулсан туршилтын пуужин дэлбэрсэн болон Тесла компанийн хувьцаа 9,75 хувиар буурсны улмаас Маскийн хөрөнгө ийнхүү буурчээ.
Илон Максийн эзэмшдэг компаниудын үйл ажиллагаа, хувьцааны үнийн өөрчлөлтийн улмаас түүний хөрөнгө хэдэнтээ буурч байсан ч 24 цагийн дотор 12,6 тэрбум доллар алдсан нь энэ жилийн хамгийн их алдагдал гэж Блүмберг мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |