"My planet" -аас авсан эх сурвалжтайгаар "Дэлхийн хамгийн хүйтэн хотууд", "Дэлхийн хамгийн өвөрмөц хотууд"-ыг бид өмнө нь танилцуулж байсан.
Үхэж болдоггүй хот Лонгйир буюу дэлхийн хамгийн өвөрмөц хотууд
Энэ удаад дэлхийн хамгийн таагүй, аймшигтай гэгдэг хотуудыг танилцуулж байна.
МЕХИКО, МЕКСИК
Мехико
Энэ хот гэмт хэргийн гаралт өндөртэйгээрээ хамгийн аюултай хотуудын тоонд ордог. Түүнчлэн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд ч багтдаг аж.
КАРАКАС, ВЕНЕСУЭЛ
Венесуэлийн нийслэл Каракас хотын улсынхаа банк, худалдааны төв төдийгүй олон зоогийн газар, театр, музей, худалдааны төвүүд байрладгаараа соёлын нийслэлд тооцогддог.
“Цахим аюулгүй байдал” ангилалд Каракас хот 53 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 55, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 60, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 59 дүгээр байранд ордог аж.
Энэ улсын бүсгүйчүүд дэлхийн гоо бүсгүйн уралдаанд ихээхэн амжилттай оролцдогоороо алдартай ч нийслэл нь хамгийн таагүй хотуудын нэгд тооцогддог. Ядуусын хороолол дүүрэн, харин төвийн дүүргүүд нь төлөвлөлт, хэв маяг гэсэн үгийг огт сонсоогүй хүмүүс хийсэн гэлтэй.
КЛИВЛЕНД, АНУ
АНУ-ын Охай мужийн Кливленд хотыг хамгийн аюултай хотуудын тоонд багтаадаг. Учир нь энд цуврал аллага олноор бүртгэгдэж байжээ. Энэ баримт жуулчдыг төдийгүй оршин суугчдыг айлгаж орхидог. Энэ хотод Энтони Соувелл, Майкл Мэдисон нарын хамгийн аймшигтай маньякууд амьдарч байжээ.
ИОХАННЕСБУРГ, ӨМНӨД АФРИК
Энд бэлгийн замын өвчний халдвар асар өндөр. Эндэхийн хүмүүс ийм өвчин тусаад эмч нарт хандаж, зохих эмчилгээ хийлгэхийн оронд домч мэргэч төлөгчид ханддаг. Тэдгээр хүмүүс халдвар авсан хүмүүсийг эдгээхийн тулд онгон охинтой бэлгийн харилцаанд орохыг зөвлөдөг аж. Ингэснээр хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал газар авчээ.
ДУБАЙ, АНЭУ
Арабын Нэгдсэн Эмират Улс дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг ч эмэгтэйчүүд болон бэлгийн харилцааны тал дээр хамгийн аймшигтай хотуудын тоонд ордог. Энэ улсын нутаг дэвсгэр дээр нэн хатуу хууль үйлчлэх бөгөөд хууль тогтоомж нь шашны үзэлтэй нягт холбоотой байдаг.
Дубайд эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж цагдаагийнханд хандсан ч гэмт хэрэгтнийг олж шийтгэхийн оронд бүсгүйчүүдийг зүй бус биеэ авч явсан хэргээр баривчлан шийтгэж байсан тохиолдол хэдэнтээ гарч байв. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөнд уриалах, хижабаас татгалзахыг зөвлөх зэрэг утгатай пост олон нийтийн сүлжээнд оруулвал мөн л ял сонсох эрсдэлтэй.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |