Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёль дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийнэ гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, айлчлалын хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Юн Сок Ёль болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд уулзах юм байна. Маргааш өдөр нь Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр Өмнөд Солонгосын тэргүүн үг хэлж, дараа нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нартай өдрийн зоог барих аж.
Төрийн айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын цэргийн командлалын хуралд оролцож, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Массачусетсын технологийн хүрээлэнгийн цахим технологи, биологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, Харвардын их сургуульд үг хэлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |